Ирландад оршин суух карт буюу IRP карт захиалах зааварчилгаа

2025 оны 01-р сарын 13-аас оюутнуудын бүртгэл Ирландын цагаачлалын албанаас зохицуулагддаг болсон. Хэрвээ Та Ирландад олон улсын оюутны визээр ирсэн бол оршин суух бүртгэлээ баталгаажуулах заавал шаардлагатай. Эндээс Та бүртгэлийн үйл явцын талаарх бүхий л мэдээллийг авах болно.

IRP гэж юу вэ?

IRP нь Ирландад Таныг оюутны визээр албан ёсны оршин суух хугацааг тодорхойлсон карт юм. Хэрвээ Та Ирландад 90 хоногоос дээш хугацаанд суралцах бол заавал Ирландын цагаачлалын албанд бүртгүүлж энэхүү картыг авах ёстой.

Ямар бичиг баримт шаардлагатай вэ?

Цагаачлалын албанд очих цаг дээрээ дараах бичиг баримтыг заавал авч очих хэрэгтэй. 

Form Artigo

Get more info about exchange programs in Ireland!


  • Гадаад паспорт /хүчинтэй хугацаатай байх/
  • Элсэлтийн сургуулийн захиа
  • Эрүүл мэндийн даатгал
  • Санхүүгийн баталгаа /банкны хуулга эсвэл ивээн тэтгэгчийн захиа/
  • Ирланд дах хаягийн баталгаа
  • €300 бүртгэлийн хураамж /Зөвхөн картаар/

Санамж: Бүх бичиг баримт хүчинтэй хугацаанд байх ёстой.

Цаг дээр юу болох вэ..?

  • Бичиг баримтуудыг шалгана
  • Хурууны хээ болон зураг авна
  • Бүртгэлийн хураамж төлнө. 
  • Зөвшөөрөгдсөн тохиолдолд таны оршин суух карт гэрийн хаягаар шуудангаар очих болно 

Хэрхэн цаг авах вэ?

Бүртгэл нь зөвхөн цаг авч байж баталгааждаг тул дараах зааврын дагуу цагаа аваарай.

  1. ISD website-р ороод 
  2. Нэвтрэх эсвэл шинээр бүртгэл үүсгэх
  3. Хэрвээ анх удаа бүртгүүлж байвал Бүртгэл байхгүй хэмээх хэсгийг сонгон уу.


4. Баталгаажуулах код хүлээн авах майл хаягаа оруулна уу.

5. Кодоо оруулна уу.

6. Код хүлээн авах боломжтой утасны дугаар оруулна уу. 

7. Иргэншлийн хэсгийн мэдээллийг бөглөнө үү.


8. Нууц үг бүтээнэ үү.


9. Ирланд утасны дугаар оруулна уу.

10. Баталгаажуулах зорилгоор хувийн мэдээлэл хуулах хэсгийг хүлээн зөвшөөрнө үү.

 

ID-Pal баталгаажуулах

-ID-Pal татах холбоосыг утсаараа хүлээн авах болно. Энэхүү холбоосыг устгаж болохгүй.

-Холбоосоор орох үед Таны гадаад паспорт юм уу жолооны үнэмлэхээр баталгаажуулах зорилгоор зураг дарах болно.

– Доорх алхмын дагуу хувийн мэдээлэл болон хаягаа оруулна уу. Өөрийн иргэншил болон Ирланд дах баталгаат хаягаа зөв байгаа эсэхийг нягтлаарай. 

-Баталгаажуулах үйл явц 24 цаг хүртэл шаардагдана. Зөвшөөрсөн тохиолдолд ISD Вэбсайтаар дахин нэвтрэн үү. 

 

Цаг захиалах

1- Таны паспорт болон нүүр зураг баталгаажсаны дараа ISD вэбсайт руу орон бүртгэлийн цагаа захиална уу. 

2- Оршин суугаа хаягаа оруулна уу.

3- Хэрвээ Та Европын холбооны хамгаалалтын схемд байдаггүй бол Үгүй гэсэн хэсгийг сонгон уу. 


4- Бүртгэлийн системд анх удаа бүртгүүлж байгаа бол Тийм гэсэн хэсгийг сонгоно уу.


5- Англи хэлний сургалтын оюутан Stamp 2-г сонгон уу.


6- Сургуулийн захиан дээр бичсэн хичээл эхлэх өдрөө оруулна уу.

7- Цаг авах газрын байршлаа сонгоно уу

8- Өдөр болон цагаа сонгон уу

9- Цаг өдөр байршлаа хянаарай


10- Цаг захиалгын зөвшөөрсөн майл хүлээн авах болно. Үүнийг хэвлээд бас өөрийнхөө мэдээллийг оруулсан хэсгийг захиалсан цаг дээрээ авчирна уу.

ISD office-н байршил 13-14 Burgh Quay, Dublin 2, D02 XK70

Хэрвээ Танд ямар нэг асуулт байгаа бол immigrationsupport@justice.ie.

майл хаягаар харьцаж болно. 

Мөн Манай оюутныг дэмжих төв танд туслах болно. 

Ирландад тавтай Морилно уу сурлагын амжилт хүсье. 🇮🇪